“Тэргүүний номч анги”-иар шалгарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нийтийн номын сан “Тэргүүний номч анги” шалгаруулахаар Булган сумын “Эрдмийн өргөө” цогцолбор сургуулийн Б.Итгэлмаа багштай 7-р ангийн В бүлгийн сурагчдын дунд “Эрхэм баян эрдэм ном” 4 сарын ном уншлагын аян зарлаад байна.
Номын тэмдэглэл хөтлөх, монгол ардын аман зохиол, уран уншлагын тэмцээн, зөв цэвэр сайхан бичигтэн шалгаруулах, дүрийн тоглолт, бяцхан ном бүтээх зэрэг төрлөөр тэргүүний сурагчдыг шалгаруулах юм байна.
- Тус анги 30 сурагчтай. Энэ ажилд бүгд идэвхтэй оролцож байна. Саяхан уран уншлагын тэмцээн болж, Монголын шилдэг яруу найргийн дээжис "Алс газар сурахаар одогч", "Амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ", "Тусгаар тогтнол", " Би хаана төрөө вэ?", "Миний нутаг", "Ганцхан ижийдээ унших шүлэг", "Шүлэг минь, хүлэг минь", "Алаг дэлхийд төрсөн минь учиртай", "Газар шороондоо би хайртай" шүлгүүдийг цээжилж, дээрх шүлгүүдээс сугалаагаар таарснаа урнаар уншсан. “Эрхэм баян эрдэм ном” ном уншлагын аянаа дүгнэн “Тэргүүний номч анги”-иар шалгаруулна.
Мөн энэ арга хэмжээнд сайн оролцсон шилдэг сурагчийг “Тэргүүний уншигч Д.Нацагдорж тэмдэгтэн” болгоно гэж аймгийн нийтийн номын сангийн нийтийн уншлагын танхимын номын санч Ч.Цэндмаа ярьлаа.

М.Батжаргал