“Булган марафон-2017” болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-20 19:12:18
Булган /МОНЦАМЭ/ “Булган марафон-2017” аймгийн хагас марафон гүйлтийн  тэмцээнийг Булган суманд энэ оны 5-р сарын 14-ний өдөр зохион байгуулахаар болжээ.
Цогт хун тайжийн талбайгаас гараагаа эхлэх гүйлт 1500, 3000, 5000, 8000 метрийн зайд уралдах юм. Бүх нийтийн гүйлтийн тэмцээнд Булган сумын аж ахуйн нэгж, байгууллагаас гадна сумаас баг тамирчид оролцуулахаар төлөвлөж байна.
Уралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангаж, шаардлагатай эрүүл мэндийн үзлэгт хамруулах, уралдааны замыг чөлөөлөх, автомашины хөдөлгөөнийг хязгаарлах юм.
Мөн энэ өдрийг автомашингүй өдөр болгон замын хөдөлгөөний зохицуулалт хийхээр болжээ.
М.Батжаргал
相关新闻