"Ажнай" талбай дээр өглөөний дасгалаа хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумынхан өнөөдөр өглөө "Ажнай" талбай дээр өглөөний дасгалаа хийлээ.
Тус сумын иргэд, хөдөлмөрчдийг нийтийн биеийн тамираар тогтмол хичээллүүлж, бие бялдрыг нь чийрэгжүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, "Архи тамхи бидний сонголт биш-Амьдралын зөв хэвшил болсон биеийн тамир спортоор хичээллэе", "Эрүүл мэндээ эрхэмлэсэн хариуцлагатай иргэн" уриатай өглөөний дасгалаа эхэллээ. Жил бүр уламжлал болон зохион байгуулдаг өглөөний дасгал гүйлтийг тав дахь жилдээ ийнхүү зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг хоёр сарын хугацаатай долоо хоног бүрийн ажлын таван өдөрт зохион байгуулах ажээ. Өглөөний дасгалдаа байгууллага, ард иргэд идэвхитэй оролцож эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийхийг уриалж байгаа юм. Өнөөдөр өглөөний дасгалд аймгийн ЗДТГазар, Прокурорын газар, Статистикийн хэлтэс болон нийт 30 гаруй байгууллагын 371 ажилтан албан хаагч, сумын төвийн багуудын 422 гаруй хүн хүрэлцэн ирж өглөөний дасгалдаа оролцжээ.

Д.Мишигсүрэн