Төвийн бүсийн барилдаанд аймгийн харцага Л.Буянхишиг түрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-24 16:11:59
Булган /МОНЦАМЭ/ Төвийн  бүсийн “Хөдөөгийн хүчтэн” үндэсний бөхийн аварга шалгаруулах барилдаан Булган аймагт боллоо. Энэ барилдаанд Архангай, Баянхонгор, Булган, Өвөрхангай аймгийн бөхчүүд оролцлоо.
Дөрвөн аймгийн 24 бөхчүүд тойргоор барилдаж, Сайхан сумын харьяат аймгийн харцага Л.Буянхишиг түрүүллээ. Сайхан сумын харьяат сумын  заан Н.Намнансүрэн, Өвархангай аймгийн харьяат аймгийн начин Н.Даваадорж, Булган аймгийн Могод сумын харьяат аймгийн заан Э.Чимэддорж, Бүрэгхангай сумын харьяат аймгийн арслан А.Сүмбээ, Баянхонгор аймгийн харьяат аймгийн начин Т.Мөнхтөр нар эхний 6 байранд шалгарлаа.
Багийн дүнгээр Д.Батхишиг дасгалжуулагчтай Булган, Б.Энхтөр дасгалжуулагтай Өвөрхангай, Т.Мөнхтөр дасгалжуулагчтай Баянхонгор  аймгийн бөхчүүд эхний байранд шалгарлаа. 
М.Батжаргал
 
相关新闻