Байгалийн ухааны дадлага туршилтын талбай байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд байгалийн ухааны дадлага, туршилтын талбай байгуулахаар боллоо.
Аймгийн Засаг дарга захирамж гаргаж, сургуулийн байгалийн ухааны дадлага, туршилтын талбай байгуулах газрын асуудлыг шийдвэрлэхийг сумын Засаг дарга нарт даалгасан байна.
-Сурагчдад экологийн боловсрол олгох зорилгоор байгалийн ухааны хичээлийн туршлагын туршилтын талбайтай болж байгаа. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих, арчлах, мод, бут, сөөгний үрсэлгээ хийх зэргээр сурагчдад дадлагаар мэдлэг олгох юм. Экологийн боловсрол олгохоос гадна байгальтай харьцаж амьдрах арга ухааны дадал олгох зорилготой гэж аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын байгалийн ухааны сургалт хариуцсан мэргэжилтэн Л.Идэр ярьлаа.
Булган аймгийн хэмжээнд ерөнхий боловсролын сургууль 17, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв 2 байдаг юм.

М.Батжаргал