Сүхбаатар аймагт мал төллөлт 50 гаруй хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-04-27 17:22:48
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн хэмжээнд нийт 1 сая 365.6 мянган хээлтэгч мал төллөнө. Тус аймагт одоогоор нийт төллөх  малын 679.6 мянга буюу 50 гаруй хувь нь төллөөд байна. Сумдын хувьд Мөнххаан, Уулбаян, Сүхбаатар  сумдад мал төллөлт хамгийн өндөр үзүүлэлттэй байна. 
Баяндэлгэр, Мөнххаан, Түвшинширээ, Уулбаян, Онгон, Эрдэнэцагаан, Баруун-Урт сумдад хамгийн их мал буюу 100 мянгаас дээш толгой мал төллөх бол бусад бумдад 100 мянгаас доош тооны мал төллөнө. Түмэнцогт суманд хамгийн цөөн буюу 49338 толгой мал төллөх юм байна. Төллөх хээлтэгч малыг сум,  төрлөөр нь авч үзвэл Баяндэлгэр суманд хамгийн их хонь ямаа, Түвшинширээ суманд хамгийн их ингэ, Баруун-Урт суманд хамгийн их гүү болон үнээ төллөнө. 
Аймгийн хэмжээнд 3055 ингэ, 84333 гүү, 82109 үнээ, 728317 хонь, 467722 ямаа төллөх ёстой. 
Т. Одончимэг 
 
相关新闻