АНУ Өмнөговь аймагтай хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-01 14:23:33

Өмнөговь /МОНЦАМЭ/ АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женифэр Зимдал Галт Өмнөговь аймгийн удирдлагуудтай уулзаж хоёр улсын хоорондын хамтран ажиллах талаар ярилцлаа.

Тус аймагт өнөөдөр гамшгийн хор уршгийг арилгах “Говийн чоно-2017” олон улсын сургалт, дадлага сургуулийн үйл ажиллагаа болж байгаа билээ. Энэ үеэр тус аймагт дэлхийн 8 орны төлөөлөгчид ажиглагч болон сургагч багшаар оролцож байгаа юм. Уг дадлага сургуулилтын үеэр Өмнөговь аймагт ирсэн АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Женифэр Зимдал Галт хүрэлцэн ирсэн бөгөөд аймгийн удирдлагуудтай тусгайлан уулзаж хамтын ажиллагааны талаар ярилцан санал солилцлоо. 

Энэ жил Монгол Улс, АНУ-ын хооронд дипломат харилцаа үүссэний 30 жилийн ой тохиож байгаа аж. Дипломат харилцаатай болсны тэгш ойтой золгож буй чухал цаг үед мах экспортлох, махны үйлдвэрийг бий болгох, малын эрүүл мэндийг дэмжих, залуусыг гадаадад сургах, туршлага судлуулах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтойг онцолсон байна. 

Д.Мишигсүрэн

相关新闻