Ногоон элч нарыг бэлдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-05-01 15:41:03
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт  "Ногоон аймаг, нөхөн тарилт, хашаа хамгаалалтыг сайжруулах жил болгон бүх нийтээрээ мод тарих өдрийг угтсан байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 63 дугаар зарлигийн дагуу "Бүх нийтээр мод тарих" үндэсний өдрөөр Даланзадгад сумын аж ахуйн нэгж байгууллагын 73 ажилтан албан хаагчдад мод, зүлэг, цэцгийн мандал тарьж ургуулах, арчлах хамгаалах анхан шатны "Ногоон элч" сертификаттай сургалт зохион байгууллаа. 
Эдгээр ногоон элч нар байгууллага бүртээ ногоон аймаг болох уриалгыг хэрэгжүүлэн ажиллах юм. Дээрх сургалтаар ногоон байгууламж тарихыг онолоор болон бодит дадлагаар мэдлэг олгосон байна. 
Ногоон элч нар байгууллага бүртээ хэрхэн ажилласан талаараа эргэж тайлан гаргах ажээ. 
Энэ өдөр аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газартай Монгол Солонгосын хамтарсан "Ногоон хэрэм" төслийнхөн хамтарч ажилласан бөгөөд жигд, сухай, хайлаас зэрэг модны 100 мянган ширхэг суулгацыг 15 суманд хуваарилан өгсөн байна. 
Мөн ойжуулах ажлынхаа хүрээнд Манлай, Цогт-Овоо сумдад байгалийн ойн сэргээх ажлыг 6 га-д, Ханбогд, Номгон, Хүрмэн сумдад байгалийн ойн хортонтой тэмцэх ажлыг хийхээр төлөвлөж байгаа гэнэ.  
Д.Мишигсүрэн
相关新闻