Сүхбаатар аймагт волейболын спорт эрчимтэй хөгжиж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Биеийн тамир спортын газар /БТСГ/-аас ААШ тэмцээн уралдаануудаа үе шаттайгаар зохион байгуулж байна. 04 дүгээр сарын 28-наас 30-ны өдрүүдэд ААШ волейболын тэмцээн зохион байгууллаа. Сүхбаатар аймагт сүүлийн жилүүдэд багийн спорт эрчимтэй хөгжиж байгаа гэдгийг энэ удаагийн ААШ воллейболын тэмцээн дахин харуулсан юм. Цаашид багийн спортыг хөгжүүлэхэд бүхий л талаар нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана гэдгээ аймгийн засаг дарга З.Энхтөр энэ үеэр илэрхийллээ.
Тэрээр хэлэхдээ “Сүхбаатарчууд спортлог гэдгийг бид олон зүйлээр нотлон харуулж байгаа. Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд спортын тэмцээн уралдаан тогтмол зохион байгуулагдаж байгаа нь хүүхэд залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, спортоор хичээллэхэд ихээхэн нөлөө үзүүлж байгаа гэж бодож байна. Манай аймагт эрчимтэй хөгжиж байгаа спортын нэг бол воллейбол мөн. Энэ спортын хөгжил энэ зэрэгт хүрэхэд олон хүний хичээл зүтгэл нөлөөлсөн. Бид энэ эрчээрээ цаашид хамтдаа зүтгэх хэрэгтэй. Ирэх дөрвөн жилд нийтийн биеийн тамир, багийн спортыг хөгжүүлэхэд томоохон дэмжлэг үзүүлж ажиллахаар төлөвлөж байгаа. Мөн багш дасгалжуулагч, тамирчдын амжилтыг шударгаар үнэлэх болно. Энэ бол тэдэнд маш том хөшүүрэг болох учиртай...” гэсэн юм.
2017 оны ААШ воллейболын тэмцээнд 30 багийн 240 тамирчин оролцож, хурд хүчээ сорин өрсөлдсөн. Түмэнцогт, Мөнххаан зэрэг эрэгтэй, эмэгтэй тус бүр хоёр багтай ирсэн нь хөдөө орон нутагт ч энэ спорт эрчимтэй хөгжиж байгааг харуулж байлаа. Тэмцээн гурван өдрийн турш тамирчид болоод хөгжөөн дэмжигчдийн ширүүн өрсөлдөөн дунд өрнөж, улмаар Баруун-Урт сумын нэг болон дөрөвдүгээр БДС-ууд ангилал тус бүрт аваргалжээ.
Сүхбаатар аймгийн БТСГ нь 2014 оноос эхлэн спортын мастер Б.Баярсайханыг урьж, дасгалжуулагчаар ажиллуулж байгаа. Үүний үр дүнд нэг хэсэг тасраад байсан воллейболын спорт дахин сэргэж, багш дасгалжуулагчид болоод тамирчдын ур чадвар ч дээшилсэн. Сүхбаатар аймгийн шигшээ багийн тамирчид ч томоохон тэмцээн уралдаанд тогтмол амжилт гаргах болсон. Хамгийн сүүлд 2017 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс Сүхбаатар аймгийн шигшээ багийн тамирчид хүрэл мадаль хүртсэн юм.

Т. Одончимэг