Сүхбаатар сумын цэцэрлэг Улсын тэргүүний цолны төлөө өрсөлдөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Улсын тэргүүний Сүхбаатар сумын хүүхдийн цэцэрлэгийн зургаан бүлэгт 180 хүүхэд, хувилбар сургалтанд 100 орчим хүүхэд гээд тус сумын таван багийн 280 орчим хүүхэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байна. 1978 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн тус хамт олон 2017 оны Улсын тэргүүний цэцэрлэгт өрсөлдөж байна.
“Манай цэцэрлэг аймгаасаа анх удаа Улсын тэргүүний цэцэрлэгт өрсөлдөж байгаагаараа их онцлог. Бид жилээс жилд өөрсдийн үйл ажиллагаа, сургалт хүмүүжлийн орчноо сайжруулахад анхаарч ирсэн. Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд ном, авъяас хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар багш ажилчид маань эцэг эхчүүдтэйгээ хамтран маш олон бүтээл, тоглоом наадгайг гарын доорх материал ашиглан хийсэн. Материаллаг баазын хувьд бэхжсэн гэж үзэж болно. Ер нь манай эцэг эхчүүд бидний ажлыг маш сайн ойлгож, дэмжиж тусалдаг. Манай хамт олон зөвхөн доторх орчин гэлтгүй гадна хашаа талбайгаа тохижуулах тал дээр ч ихээхэн анхаардаг. Тиймээс хашаандаа гүний худаг гаргасан. Үүнийгээ түшиглэн хашаандаа эко орчин бүрдүүлэх зорилгыг тавин ажиллаж байна. Мөн өөрсдийн хэрэглээгээ хангах ногооны хүлэмжтэй. Энэ мэт олон жилийн хичээл зүтгэлээ сорих цаг болсон гэж бодож бид ийнхүү өрсөлдөж байна. Өнгөрөгч сард боловсролын сайд суманд ажиллах үедээ ч манай цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцаад тэрүүний цэцэрлэгт өрсөлдөх цаг нь болсон байна гэдгийг онцолсон...” гэдгийг цэцэрлэгийн эрхлэгч Ж. Өлзийсайхан хэлж байна.
Сүхбаатар сумын газар нутаг дээр Цайрт минераль ХХК үйл ажиллагаа явуулдаг гэдэг утгаараа сумын боловсрол, эрүүл мэндийн салбарт багагүй хөрөнгө оруулалтыг хийдэг. Энэ нь маш том дэмжлэг болдог гэдгийг мөн тэрээр онолж байлаа.
1978 онд найман орон тоотой, 50 хүүхэдтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байсан Сүхбаатар сумын хүүхдийн цэцэрлэг өдгөө 23 багш ажилтан, 280 орчим хүүхэдтэйгээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа явуулж байна. Сургалтын чанараа сайжруулах, эрүүл таатай орчин нөхцөл бүрдүүлэх тал дээр тогтмол анхаарч ажилладаг. Тэр ч утгаараа өөрсдийн явуулж буй үйл ажиллагаагаараа аймагтаа дөрвөн удаа тэргүүн байр, нэг удаа дэд байранд шалгарч байсан байна.
2012 онд цэцэрлэгийн өргөтгөл баригдсанаар цэцэрлэгийн насны хүүхдийн хамрагдалт 97,2 хувьд хүрчээ.

Т. Одончимэг