Эрдэнэцагаан суманд хэд хэдэн асуудал шийдвэрлэлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Т.Мөнхболдоор ахлуулсан ажлын хэсэг зүүн сумдад буюу Асгат, Сүхбаатар, Наран, Эрдэнэцагаан, Дарьганга, Онгон сумдад ажиллаж байна. Ажлын хэсэг сумдын төр захиргааны байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, мөн сумын ард иргэдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож байгаа билээ. Тус ажлын хэсгийнхэн өчигдөр буюу 05 дугаар сарын 01-ний өдөр Эрдэнэцагаан суманд ажиллаж хэд хэдэн асуудал шийдвэрлэсэн байна.
Тэрбээр сумын ЕБС-ийн шинэчлэл, засварын ажлыг эхлүүлэх, үүрэн холбооны хээрийн сайт шинээр байгуулах, хил хамгаалалтын торыг шинэчилж засварлах, хилчдэд зориулсан гүний худаг гаргах зэрэг хэд хэдэн асуудлыг нь шийдвэрлэхээр болжээ.
Эрдэнэцагаан сум бол Сүхбаатар аймгийн хамгийн том газар нутагтай, хамгийн олон хүн амтай сум. Мөн Хилийн цэргийн ангитай, БНХАУ-тай хил залгаа гээд онцлог давуу тал их бий. Тус сумыг өнгөрөгч жилүүдэд жишиг сум болгон хөгжүүлнэ гэж байсан ч ажил хэрэг болсон зүйл өнөө хир нь байхгүй. Нэгдсэн халаалтын системд холбох нэрийдлээр сумын төв, хашаа гудмаар нүх шуудуу ухаж, энд тэндгүй овоолсон шорооноос өөр зүйл үлдээгээгүйд сумын иргэд ихэд бухимдалтай байдаг юм. Тиймээс Эрдэнцагаан сумыг жишиг сум болгох ажлыг ирэх дөрвөн жилийн хугацаанд үргэлжлүүлэн хийхээр төлөвлөсөн байдаг.

Т. Одончимэг