“Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг” уралдааныг хоёрдахь жилдээ зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-02 17:25:03
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Болосврол соёл, урлагийн газар /БСУГ/, Нийтийн номын сан хамтран Үнэсдний бичиг үсгийн өдрийг угтан “Хүмүүн бичиг-Хүн бүрийн бичиг” уралдаант тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулахаар болжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, үндэсний бичиг соёлын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор Баруун-Урт сумын албан байгууллага, ард иргэд, гэр бүлийн дунд зохион байгуулж буй уг тэмцээнд хүн бүр баг бүрдүүлэн оролцох боломжтой. Харин мэргэжлийн багш нар оролцохыг хоригложээ.
Тус тэмцээн өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан бөгөөд тэмцээнд 10 гаруй баг оролцож байсан. Албан газрууд, монгол бичиг сонирхогч иргэд баг бүрдүүлэн энэхүү тэмцээнд оролцсоноор буцаад байгууллага дээрээ монгол бичгийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, албан хаагчид иргэд өөрсдийн монгол бичгийн мэдлэг, хэрэглээгээ сайжруулах талаар ихээхэн анхаарч эхэлсэн тухай зохион байгуулагчид ярьж байна.
Оролцогч багууд мэндчилгээ, монгол бичгээс кирилл бичигт буулгах, кирилл бичгээс монгол бичигрүү хөрвүүлэх, дүрс ялган бичих, монгол бичгээр өгүүлбэр зохиох, минутын уншлага, асуулт хариулт, гэрийн даалгаварт монгол бичгийг хэрэглээ, урлагийн бүтээл, соёлын өв гэдэг талаас нь таниулсан, сурталчилсан ханын сонин хийх гэсэн найман даалгавар гүйцэтгэнэ.
Тэмцээн 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр болно.
Т. Одончимэг
 
相关新闻