УИХ-ын гишүүн Ч.Улаан тойрогтоо ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-03 15:52:18
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Их хурлын гишүүн Ч.Улаан энэ сарын 7-ноос 12-ны өдрүүдэд тойрогтоо ажиллахаар болжээ. Тэрээр энэ хугацаандаа Баруун-Урт, Дарьганга, Наран, Асгат, Халзан, Түмэнцогт, Сүхбаатар, Эрдэнэцагаан сумдад очиж ажиллах юм байна.
Монгол Улсын Засгийн Газраас “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийг өнгөрсөн сард баталсан. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлсэнээр элэгний хорт хавдрын өвчлөлийг бууруулах, тархалтыг хязгаарлах, хавдрыг эрт үед нь илрүүлж эмчлэх улмаар элэгний хавдраас үүдэлтэй нас баралтыг бууруулна хэмээн үзэж байгаа. Уг хөтөлбөр нь 2017-2020 он хүртэл хэрэгжихээр болсон. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч. Улаан тойрогтоо ажиллах хугацаандаа энэхүү хөтөлбөрийг ард иргэдэд танилцуулах юм. Аймгийн төв болон дээрх сумдын эрүүл мэндийн төвд очиж эмчилгээ, үзлэг хийлгэж байгаа хүмүүстэй биечлэн уулзаж, дугуй ширээний ярилцлага өрнүүлэх аж.
Мөн сумын удирдлагууд, төрийн албан хаагчид болоод ард иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөжээ.
Тэрээр 05 дугаар сарын 08-нд Баруун-Урт,  05 дугаар сарын 09-нд Дарьганга, Наран, 05 дугаар сарын 10-нд Халзан, Асгат, 05 дугаар сарын 11-нд Эрдэнэцагаан, 05 дугаар сарын 12-нд Сүхбаатар, Түмэнцогт сумдад хөтөлбөрийн дагуу ажиллана.
Т. Одончимэг 
相关新闻