Сүхбаатар аймгийн АН-ынхан Улаанбаатар хотод жагсана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-04 21:17:00
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймгийн Ардчилсан намын төлөөлөгчид маргааш буюу 05 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотын төв талбайд тайван жагсаал хийхээр ийнхүү замдаа гарчээ.
Аймаг орон нутат үүсээд байгаа улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор АН-аас өнгөрсөн сарын 03-ны өдөр бүх сумдаас намын гишүүд дэмжигчдийг хамруулан “Иргэдийн сонголтыг баталгаажуул” уриан дор тайван жагсаал зохион байгуулж, аймаг орон нутгийн удирдлагууд болоод УИХ-ын дарга М.Энхболдод албан шаардлага хүргүүлээд хэрвээ тавьсан шаардлагад хариу ирүүлэхгүй, асуудлыг шийдвэрлэхгүй тохиолдолд уг жагсаалаа Улаанбаатар хотод үргэлжлүүлэх тухайгаа хэлж байсан. Тэгвэл ийнхүү АН-ын гишүүд, төлөөлөгчид тайван жагсаалаа Улаанбаатар хотноо хийхээр болж, 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй 20 гаруй машин замдаа гарчээ.
Аймгийн ИТХ-ын гуравдугаар тойрогт ялалт байгуулсан гэх П.Мөнхжаргалын бүрэн эрхийг баталгаажуулах, төрийн албанаас халагдсан албан хаагчдыг ажилд нь эргүүлэн авах, аймгийн ИТХ-ыг бүрэн болгож хуралдуулах зэрэг хэд хэдэн асуудлыг жагсаалын үеэр Монгол Улсын Засгийн газар, УИХ-д тавих юм байна.
Т. Одончимэг 
相关新闻