Аймгийн засаг дарга хугацаат цэргийн албан хаагчдаа угтан авав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн сумдаас Дорнод аймгийн цэргийн ангиудад 2016 оны нэгдүгээр ээлжинд татагдан эр цэргийн албанд мордсон цэрэг эрс, төрөлх нутаг, төрөл садандаа ирлээ. Энэ жилийн хувьд албаа нэр төртэй хаасан цэрэг эрсэд аймгийн засаг дарга З.Энхтөр талархлын дурсамж хадгалуулсан нь онцлог байлаа.
Сүхбаатар аймгаас татагдаж байгаа цэргүүд Дорнод аймгийн хилийн цэргийн 0132 дугаар анги, Зэвсэгт хүчний 0327 дугаар ангиудад алба хаадаг. Өнгөрсөн оны нэгдүгээр ээлжээр цэргийн албанд мордсон цэрэг эрсийг аймгийн засаг дарга З.Энхтөр, ИТХ-ын дарга Б.Гансүх, ЗДТГ-ын дарга Ч.Энхцэцэг нар үлээвэр найрал хөгжимчдийн баярын дуутай хамт угтан авч баяр хүргэн, аймгийн засаг даргын талархлын дурсамжийг бүх цэргийн алба хаагчдад гардуулсан юм. Аймгийн засаг дарга өөрийн биеэр цэрэг эрсээ угтан авч, баяр хүргэж байгаа нь анхны тохиолдол бөгөөд цэргүүд болон тэдний ар гэрийнхэн маш баяртайгаар хүлээн авч байлаа. Цаашид энэхүү угталтын хүндэтгэлийн арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар болсон юм.
Т. Одончимэг