Д.Оюунболд агсны нэрэмжит тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэчүүдийн төдийгүй Монголчуудын хувьд мартах учиргүй түүхэн хүн Д.Оюунболд агсаны дурсгалын хөшөөний нээлт, нэрэмжит тэмцээн Сэлэнгэ аймгийн Биеийн тамир спортын ордонд энэ сарын 23, 24-ны өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Олимп, Дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ Д.Оюунболд агсаны дурсгалын хөшөөний нээлтэнд зориулан зохион байгуулагдсан Олон Улсын чөлөөт бөхийн тэмцээнд Монгол Улсын чөлөөт бөхийн үндэсний шигшээ тамирчид, ОХУ-ын Буриад улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны баг, нийт 13 байгууллагын 106 тамирчид эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр жинд өрсөлдөж аваргаа тодруулсан юм. Тэмцээний эрэгтэй 57 кг-ийн жинд алтан медалийг “Алтай констракшн”-ийн бөх Э.Бэхбаяр, мөнгөн медалийг ҮБТДС-ийн бөх З.Занабазар, хүрэл медалийг “Хасу мегаватт”-ийн А.Мөнх-Эрдэнэ, “Алдар” нийгэмлэгийн Д.Цогтбаатар, эрэгтэй 61 кг-д алтан медалийг “Алдар”-ын Б.Хаш-Эрдэнэ, мөнгөн медалийг ҮБТДС-ийн Б.Билгүүн, хүрэл медалийг “Хасу мегаватт”-ийн Б.Нэмэхбаяр, “Гацуурт олимп”-ын Ц.Ганзориг, эрэгтэй 65 кг-ийн жинд “Алдар”-ын Б.Батмагнай, мөнгөн медалийг ОХУ-ын тамирчин Б.Баяр, хүрэл медалийг “Хилчин” клубын Э.Ням-Очир, ОХУ-ын тамирчин Алексей, эрэгтэй 74 кг-ийн жинд алтан медалийг “Хангай” клубын тамирчин Д.Гомбодорж, мөнгөн медалийг , “Гацуурт олимп”-ын Г.Идэрхүү, хүрэл медалийг ҮБТДС-ийн Д.Хатанбаатар, ОХУ-ын тамирчин Б.Баяр, эмэгтэй 53 кг-ийн жинд алтан медалийг “Хасу мегаватт”-ийн Д.Отгонцэцэг, мөнгөн медалийг “Хилчин” клубын Э.Даваачимэг, “Алдар”-ын Г.Отгонжаргал, эмэгтэй 69 кг-д “Алтай констракшн”-ийн тамирчин О.Насанбурмаа, мөнгөн медалийг “Ганьт”-ийн тамирчин З.Болортунгалаг, хүрэл медалийг “Хилчин” клубын Т.Түмэнцэцэг, “Алдар”-ын Э.Цэвэгмэд нар хүртлээ.
Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг