Ж.Батсуурь:Монгол хүн бүр хэл соёлоо хөгжүүлж, өвлүүлэхийг цаг ямагт санах учиртай
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэл, бичиг үсгээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах, олон түмэнд таниулах зорилгоор жил бүр уламжлан зохион байгуулдаг Үндэсний бичиг үсгийн баярын нээлтийн ажиллагаа өнөөдөр Үндэсний номын сангийн өмнөх талбайд болов.
Энэ өдрүүдийг БСШУСЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн хороо, МУИС, Монголын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын номын сан, Монголын хүүхдийн номын сан, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Бичиг соёл” төв хамтран тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүнчлэн эрдэмтдийн үзэсгэлэн, уран бичлэгийн үзэсгэлэн, үнэт ховор номын үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, монгол бичгийн олимпиад, зорилтот бүлэгт чиглэсэн боловсрол олгох сургалт зохион байгуулж буй.
Энэ өдрүүдийг БСШУСЯ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл Урлагийн хороо, МУИС, Монголын Үндэсний номын сан, Улаанбаатар хотын номын сан, Монголын хүүхдийн номын сан, Монголын хүүхдийн урлан бүтээх төв, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, “Бичиг соёл” төв хамтран тэмдэглэн өнгөрүүлж байна. Түүнчлэн эрдэмтдийн үзэсгэлэн, уран бичлэгийн үзэсгэлэн, үнэт ховор номын үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал, монгол бичгийн олимпиад, зорилтот бүлэгт чиглэсэн боловсрол олгох сургалт зохион байгуулж буй.
Үндэсний бичиг үсгийн баярыг нээж БСШУС-ын сайд Ж.Батсуурь хэлэхдээ, “Бид жил бүрийн тавдугаар сарын эхний Ням гарагийг Монгол хэлний үндэсний баяр болгон орон даяар тэмдэглэсээр олон жил болж байна. Энэ хугацаанд жил бүр хэл, соёлын байгууллагууд, тэр дундаа ШУА, Хэл зохиолын хүрээлэн болон номын сангууд хамтран өргөн дэлгэр тэмдэглэж байна. 2025 он гэхэд хос бичигтэй болох зорилго тавьсны дагуу үндэснийхээ бичиг соёлыг дээдлэх арга хэмжээг орон даяар зохион байгуулж байна. Хэл бол үндэсний бахархал. Бид харь хэлийг тахин шүтэж, өөрсдийн хэл соёлыг умартах ёсгүй. Тиймээс монгол хүн бүр хэл соёлоо хөгжүүлж, өвлүүлэн уламжлах шинэ алхмыг цаг ямагт санаж, хичээж явах учиртай” гэв.
Энэ үеэр Үндэсний номын санд “Монгол бичгийн Ганжуур, Данжуур их хөлгөн судaр”-ыг залах ёслол болов.

Монголын эзэнт гүрний гурван эрдэнийн нэг Ганжуур 108 боть, Данжуур 225 боть Алтан Ганжуур, Данжуурыг дээдийн дээд, их хөлгөн судрууд гэдэг. Тиймээс алт, мөнгө, 9 эрдэнээр бичдэг байсан бөгөөд монгол Ганжуурыг дэлхийн оюуны өмчийн байгууллага ЮНЕСКО дэлхийн хосгүй үнэт 45 өвийн нэгээр бүртгэсэн. Судар бичгийн хүрээлэнгийн анхны захирал О.Жамъян 1925 онд Сайн ноён хан аймгийн засаг хошой чин ван Наянттай есөн зүйл бүхи гэрээ хэлцэл хийж зөвшөөрөл авч иж бүрэн 226 боть Ганжуур, Данжуурыг Их хүрээнээ хүндэтгэлтэйгээр залан авчирч байсан түүхтэй. Энэ түүхийг үргэлжлүүлэн Багануур дүүргийн ЕБС-ийн 10 жилийн 1983, 1985 оны төгсөгчид санаачлан 2005 онд 101 ботиор 100 сая илүү өртөгтэй Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн монгол үсгээр модон бараар хэвлэгдсэн Ганжуур, Данжуурыг өөрсдийн хүч хөрөнгөөр бэлэглэх ажлыг анги хамт олноороо дэмжин сэтгэлээрээ нэгдэн Үндэсний номын санд оюуны их хөрөнгө оруулалт хийж бэлэглэсэн юм.

Мөн энэ үеэр XVI-XIX зуунд модон бараар хэвлэсэн "Жамбалцанжод", "Алтангэрэл", "Банзрагч" зэрэг эртний ном судар, бээжин, өвөрлөгч хошууд, буриад, халхын болон арвайхээрийн модон бараар үндэсний бичгээр барласан 80 гаруй ном, модон барын үзэсгэлэнг Үндэсний номын сан энэ сарын 4-8-нд олны хүртээл болгож байна.
Монголын Үндэсний Номын сангаас монгол бичгийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөжээ.
Ж.Болор
Гэрэл зургийг Б.Чадраабал
Гэрэл зургийг Б.Чадраабал