Сүхбаатар аймгийн сумдын урлагийн наадам маргааш эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймаг байгуулагдсаны 75 жилийн ойн ажлын хүрээнд хөдөө орон нутагт байгаа ардын авъяастнуудыг тодруулах, ур чадварыг нь хөгжүүлэх, ахмад үеэсээ суралцах, тэдний биет бус өвийг залуу үедээ өвлүүлэх, сурталчилах, сумдын соёлын төвүүдийн материаллаг баазыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааг нь дэмжих зорилгоор аймгийн 13 сумыг дөрвөн бүсэд ангилан урлагийн наадам зохион байгуулахаар болжээ.
Тус урлагийн наадмыг аймгийн засаг даргын захирамжаар ЗДТГ, Нийгмийн бодлогын хэлтэс, Боловсрол соёл урлагийн газар, сумдын ЗДТГ, Соёлын төвтэй хамтран зохион байгуулах юм. Бүх сум оролцох бөгөөд оролцогчид 15-аас дээш насны, тус сумын харъяат иргэн байна. Наадам хоёр үе шаттайгаар зохион байгуулагдана. Сумаас оролцох баг нь зохиомжит, сонгодог, эстрад, дуулалт ардын язгуур урлаг, холимог гэх мэт төрлийн аль нэгийг сонгон бүрэн хэмжээний найруулгатай концертын төрлөөр оролцоно. Ингэхдээ сум сурталчилах өдрийн хүрээнд тоглогдсон бүрэн хэмжээний концертыг дахин оролцуулахгүй юм байна. Мөн мэргэжлийн урлагийн болон дуу хөгжмийн багш нар оролцохгүй, зөвхөн сумын багуудаас шалгарсан ардын авъяастнууд байхаар удирдамжинд заажээ.
Анх удаа зохион байгуулагдаж буй энэхүү урлагийн наадмын нийт шагналын сан нь 25 сая төгрөг. Шилдэг концерт болон хоёрдугаар шатанд шалгарсан багуудад мөнгөн шагнал олгохоос гадна наадамд оролцсон бүх сумдад мөн нэг сая төгрөгийн урамшуулал олгохоор болжээ. Үүнээс гадна сумынхаа багийг бүхий л бололцоогоор хангаж, дэмжиж ажилласан сумын ЗДТГ-ыг шалгаруулж “Соёл урлагаа дэмжигч сум” өргөмжлөл хадгалуулна.
Зүүн бүсэд Асгат, Эрдэнэцагаан, Сүхбаатар, Халзан, баруун бүсэд Уулбаян, Түвшинширээ, Мөнххаан, Түмэнцогт, өмнөд бүсэд Онгон, Дарьганга, Баяндэлгэр, Наран, төвийн бүсэд Баруун-Урт сумын есөн баг хамрагдах юм байна. Урлагийн наадмын шалгаруулалт 05 дугаар сарын 09-нд зүүн бүсээс эхлэн 05 дугаар сарын 17-18нд төвийн бүсэд өндөрлөнө. Дөрвөн бүсээс нэг нэг баг шалгарч 05 дугаар сарын 20,21-нд аймгийн төвд хоёрдугаар шатны шалгаруулалтанд оролцон шилдгийн төлөө өрсөлдөх юм.

Т. Одончимэг