Сүхбаатар аймагт 3000 гаруй төл хорогдоод байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2017-05-08 14:34:37
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 2017 оны эхний 04 дүгээр сарын байдлаар аймгийн хэмжээнд шинээр гарсан 940609 төл бойжиж байгаагаас 3232 нь хорогджээ. Бог малын төлийн хорогдол хамгийн их байгаа бөгөөд нийт хорогдсон төлийн 70 гаруй хувь нь хурга болон ишиг байгаа юм. Харин сумдын хувьд Мөнххаан суманд хамгийн их төлийн хорогдол гарчээ.
Сүхбаатар аймгийн бүх сумдад мал төллөлт хэвийн үргэлжилж байна. Зарим сумдад малын гоц халдварт шүлхий болон хонины цэцэг өвчин гарсан нь төлийн хорогдол үүсэх нэг шалтгаан болж байгааг Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ. Дөрөвдүгээр сарын байдлаар 3232 төл хорогдоод байгаа бөгөөд Мөнххаан суманд хамгийн их хорогдол гарч байгаа юм байна. Тодруулбал тус суманд одоогийн байдлаар 39 унага, 45 тугал, 4 ботго, 877 хурга, 950 ишиг хорогдоод байна. Харин Баруун-Урт суманд хамгийн бага хорогдол байгаа бөгөөд тус сумын хэмжээнд 39 төл хорогдсон нь мөн л бог малын төл байгаа юм.
Нийт хорогдсон төлийг төрлөөр нь авч үзвэл унага 109, тугал 119, ботго 7, хурга 1530, ишиг 1467 хорогдсон байна.
Т. Одончимэг
相关新闻