Төмөр зам дагуу 100 гаруй тонн хог хаягдал цэвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ariunzaya@montsame.mn
2017-05-08 15:51:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хотын Захирагчийн албанаас амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт орших төмөр зам дагуух хог хаягдлыг цэвэрлэжээ. 

Цэвэрлэгээгээр Улаанбаатар төмөр замын 484 ажилтан албан хаагчид, БЗД, СБД, БГД, СХД-ийн тохижилт үйлчилгээний компаниудын 380 хүн,  нийт 864 хүн, 15 хог тээврийн машин, хоёр ковш ажилласан байна.

Баянзүрхийн товчооноос СХД-ийн Ногоон толгой хүртэлх  35 км урт төмөр замын хамгаалалтын зурвас газар болон зурвасын гадна хэсгийн 140 орчим га талбайгаас 100 гаруй тонн хог хаягдлыг цэвэрлэжээ.
 

 
Б.Заяа
相关新闻