ЭЕШ-д 40 мянга гаруй шалгуулагч бүртгүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-05-09 13:27:28
Энэ онд нийт 40388 шалгуулагч ЭЕШ-д бүртгүүлснээс 87 хувь нь 2017 онд ЕБС төгсөж байгаа шалгуулагчид, 13 хувь нь өмнөх оны шалгуулагчид байна гэж Боловсролын Үнэлгээний төвөөс мэдээллээ.

Монгол хэлбичгийн болон ЭЕШ-ын шалгуулагчдын бүртгэл орон даяар 2017 оны 02 дугаар сарын 01-ны өглөө 09:00 цагт эхэлж, 4 дүгээр сарын 14-ны орой 18:00 цагт дууссан юм.

ЭЕШ-д бүртгүүлсэн нийт шалгуулагчдын хичээл сонголтыг хичээл тус бүрээр авч үзвэл математикийн хичээлийг хамгийн их сонгожээ. Шалгуулагчдын тоог хүйсээр нь авч үзвэл 18435 нь эрэгтэй, 21953 нь эмэгтэй байна. Түүнчлэн шалгуулагчдын 17499 нь Улаанбаатар хотод бүртгүүлсэн бол 22889 шалгуулагч хөдөө орон нутгаас бүртгүүлсэн аж.
Ж.Болор
相关新闻