Нэгдүгээр ангид элсэгчдийн бүртгэл өнөөдөр дуусна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2017-2018 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид 6 настай 32623 хүүхэд элсэнэ.
Төрийн ба төрийн бус өмчийн ЕБС-иуд элсэгчдээ өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 15-ны хооронд бүртгэж, элсэгчдийн бүртгэлийг удирдлагын мэдээллийн системд оруулах юм. Нэгдүгээр ангид 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд төрсөн бүх хүүхдийг бүртгэх бөгөөд таван настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.
Нэгдүгээр ангид элсэгчдийг бүртгүүлэхдээ төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар, эцэг эх болон асран хамгаалагчийн иргэний үнэмлэхний эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь цээж зураг, шаардлагатай тохиолдолд үл хөрөнгийн гэрчилгээ болон лавлагаа зэргийг бүртүүлэх шаардлагатай.
Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй.
Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ. Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлэх бөгөөд элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй юм.

Ж.Болор