Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-05-18 15:33:18
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор маргааш буюу энэ сарын 19-нд Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт “Ажлын байр амьдралын баталгаа” хөдөлмөр, халамжийн нэгдсэн өдөрлөг зохион байгуулах болжээ.

Өдөрлөгт  Сонгинохайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болон ажил олгогч байгууллагууд оролцоно. Энэ үеэр иргэдийг ажлын байранд зуучлах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах, дүүргийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, хэрэгжүүлэх төсөл, үйл ажиллагааг танилцуулах юм.

Сонгинохайрхан дүүрэг үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачилгаар зохион байгуулж буй энэхүү өдөрлөг маргааш 11.00 цагт эхэлнэ.

Ч.Ариунболд
相关新闻