“Тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая" аянд МҮОХ нэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр МҮОХ-ны Ерөнхийлөгч, Монголын хүндийг өргөлтийн холбооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн М.Номин-Эрдэнэ охины эмчилгээний зардалд туслах хандивын аяныг дэмжин, нэг сая төгрөг хандивлалаа.
"Өнөөдөр” сонины эхлүүлсэн “Аавын эзгүйд” реалити сурвалжлага олон нийтэд хүрч, гол баатар болох Зэвсэгт хүчний 189-р ангийн захирагчийн орлогч Ч.Мөнхжанцан дэд хурандаагийн дунд охин, хүндийг өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүүгийн эмчилгээний зардлыг босгох хандивын аяныг эхлүүлээд байгаа юм.

Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн ч “Би эх орныхоо төлөө төмөр өргөдөг” гээд гадныхны саналыг хүлээн аваагүй охин Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэ 6-р сарын 15-ны дотор БНСУ-ын "Ханган сү" эмнэлэгт гүн түлэгдлийн дараах шатны хагалгаанд ороход 65 сая төгрөг шаардлагатай байгаа юм. Олон нийтийн санаачилгаар эхлүүлсэн хандивын хүрээнд хоёр хоногийн дотор 800-гаад мянган төгрөг цуглажээ.
Д.Загдсүрэн "Эх орныхоо нэрийг тив, дэлхий, олимпийн дэвжээнд гаргаж буй манай шилдэг тамирчдын нэг М.Анхцэцэгийн ар гэрт тохиолдсон гачигдал, зовлонг бид хамт олноороо хуваалцаж байна. Цаашид тус аяныг дэмжин, хамтарч ажиллахыг нийт тамирчид болон спортын бусад холбоодод уриалъя.
Өвчин зовлон хэлж биш хийсч ирдэг. Бидний хэнд ч ийм гачигдал тохиолдож болох учраас нэгэндээ элгэн халуун сэтгэлээр тусалдаг сайхан уламжлалтай ард түмэн бол монголчууд. Тиймээс та бүхэн энэ аянд нэгдэн, хүндийг өргөлтийн шилдэг тамирчин М.Анхцэцэгийн дүүд тусалж, ирээдүйд эгч шигээ сайн тамирчин болох мөрөөдлөө биелүүлэхэд нь тус нэмэр болохыг уриалж байна" гэлээ.

Төрөлжсөн сургалттай биеийн тамир, спортын дунд сургуулийн есдүгээр ангийн сурагч М.Номин-Эрдэнэ өнгөрсөн намар сургууль дээрээ ангийнхаа 20 литрийн савтай халуун хоол өргөж яваад өөр дээрээ алдаж түлэгджээ. Түүнд туслахаар сургуулийнхан нь СБД-ийн Боловсролын газартай хамтран, ЕБС-ийн сурагчдад хандаж өнгөрсөн хугацаанд зургаан сая орчим төгрөг цуглуулжээ. Энэ мөнгө түлэгдсэн арьсыг нөхөн засах хагалгааны зардлынх нь 10 орчим хувьтай л тэнцэх мөнгө.
СБД-ийн 25 дугаар тусгай сургуулийн сурагчид энэ аянд нэгдэж, чин халуун сэтгэлээр охинд 74 мянган төгрөг цуглуулж өгсөн нь одоо түрхэж буй сорвины нэг тосоо авах л мөнгө гэхээр чамгүй их зардал гарах нь тодорхой.

М.Анхцэцэгийг дэлхийн хэмжээний тамирчин болтол эцэг, эх нь амаргүй зам туулж, уйгагүй зүтгэсэн шигээ өдгөө дунд охиноо БНСУ-д эмчлүүлэхээр аав Ч.Мөнхжанцан нь саяхан Афганистаныг зорьж, энхийг дэмжих ажиллагаанд оролцож байна. Харин БНСУ-ын эмнэлгээс зургадугаар сарын 15-ны дотор ирж, хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн албан бичиг ирсэн тул цаг хугацаа тун богино байгаа юм.
Эрхэм уншмгч Та бүхнийг "Дэлхийд тэрбумаар үнэлэгдсэн туйванч М.Анхцэцэгийн дүүд тусалцгаая" аянд нэгдэн, ээж Д.Мөнхчимэгийн нэр дээр нээлгэсэн /ХААН банк 5071320523/, /Худалдаа хөгжлийн банк 451038475/ тоот дансанд хандив өргөхийг уриалж байна. Холбоо барих утас: 88063018

Д.Өлзий