Шохойн зургийн уралдаан явуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Хүүхэд бүрийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлье" шохойн зургийн уралдааныг Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байна.
Хүүхэд багачуудыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд уриалах нөлөөллийн ажил бүхий уралдаанд 5-13 насны хүүхдүүд оролцож байгаа юм. Үйл ажиллагааны дундуур хөгжөөнт тоглоом, хүүхдийн бүжгийн тэмцээн уралдаануудыг зохиож байна.
Зургийн уралдааныг Спортын төв ордны урд талын автозам дээр явуулж байгаа юм.
Н.Туяа