Монголын 20 хүртэлх насны хөлбөмбөгчид түүхэн амжилтын эзэд болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-20 15:19:52

Улаанбаатар. /МОНЦАМЭ/. Тайландын нийслэл Бангкок хотноо болж байгаа “Азийн 20 хүртэлх насны АШТ”-ий “D хэсэг”-ээс Монголын шигшээ баг дэлхийн шилдэг Ираны багийг дагаж, хоёрдугаар байрт шалгарлаа.

Манай шигшээ баг өнөөд
өр Азийн чансааны есдүгээрт бичигддэг БНХАУ-ын шигшээ багийг О.Есүхэй, А.Тэмүүжин, Б.Баттулга нар эсрэг багийн хаалганд гоол хийснээр 3:1-ээр түүхэн амжилтын эзэд болов. Тив дэлхийн футзалын зэрэглэлд орж амжаагүй Монголын шигшээ баг “D хэсэг”-т АНЭУ-ыг 3:5, БНХАУ-ыг 3:1-ээр буулган авч, Киргизтэй 2:2-оор тэнцэн, Азийн чансааг тэргүүлэгч Иранд 6:0-ээр хожигдож нийт долоон оноотой хэсгээсээ гарлаа.



Өнгөрсөн оны 12
дугаар сараас хойш бэлтгэлээ базааж Улаан-Үд, Эрхүү хотын “Супер лиг”-т МХБХ-ны шинэчлэлийн бодлого, төлөвлөгөөний дагуу манай шигшээ баг ийм амжилтыг гаргаж чадлаа. Анх удаа Ази тивийн АШТ-нд оролцсон ч шилдэг баг Ираныг дагаж, хэсгээс гарсан нь МХБХ дасгалжуулагчдын боловсрол болон шигшээ багийн бэлтгэл сургуулилтад онцгой анхаарсаны үр дүн юм.



Өнөөдөр залуучуудын футзалын шигшээ төдийгүй МХБХ талбайн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн шигшээ баг 23, 19, 14 хүртэлх нас, эмэгтэйчүүдийн 16, 14 хүртэлх нас, Футзалын насанд хүрэгчдийн болон 20 хүртэлх насны гэсэн нийт есөн насны шигшээ багийг байгуулж том зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

Өнгөрсөн сард 14 хүртэлх насны охидын шигшээ баг зүүн Азийн АШТ-нд анхны гоол, оноо, хожлоо авсан бол  залуучуудын футзалын шигшээ баг Азийн АШТ-ий хасагдах шатанд шалгарлаа.
 

Д.Өлзий

相关新闻