Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Ч.Насантогтохыг томилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
gantuya@montsame.mn
2017-05-20 16:04:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтохыг Биеийн тамир спортын газрын Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар томилжээ. 
Тэрбээр өмнө нь Үндэсний шигшээ багийн албаны даргын албыг хашиж байсан бөгөөд түүний оронд ҮШБА-ны ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан Э.Билэгтийг томилсон байна. Ерөнхий дасгалжуулагч нь Үндэсний шигшээ багийн дасгалжуулагчдын сургалт, дасгалжуулалт, онол арга зүйг удирдан чиглүүлдэг ажил юм.
Н.Туяа
相关新闻