Оюутан цэргийн ерөнхий бэлтгэл онолын сургалтын явцтай танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-05-22 14:43:27
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ нар ШУТИС, МУИС, Боловсролын их сургууль дээр хамарч байгаа оюутнуудын Оюутан цэргийн ерөнхий бэлтгэл-онолын сургалтын явцтай танилцаж, захиа даалгавар өглөө.  
 
Энэ үеэр хөтөлбөрт хамарч буй оюутнууд сургалтын явц, чанарт сэтгэгдэл өндөр байгааг хэлж, чармайлт гарган цэргийн эрдэмд шамдан  суралцахаа илэрхийлж байв.

Оюутнууд МУИС, ШУТИС, Боловсролын их сургууль, Санхүү, эдийн засгийн их сургууль, МҮИС, ХААИС, Үндэсний батлан хамгаалахын их сургуульд хоёр сарын турш цэргийн бэлтгэл-онолын сургалтад хамарч  байгаа юм.

Үүнээс гадна Дорнод их сургууль, Ховд их сургууль, Орхон аймагт оюутнууд  сургалтад хамарч  байна. Цэргийн бэлтгэл-онолын сургалтаа дууссаны дараа тэнцсэн 1000 оюутан цэрэг хээрийн сургалтад ирэх сарын 15-наас гарч, 8 дугаар сарын 15-нд  тангаргаа өргөнө. 
Ж.Болор
相关新闻