Улаанбаатарт 3х3 сагсанбөмбөгийн дэлхийн шилдгүүд өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2017-05-23 12:11:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай сагсан бөмбөгчид 3х3 төрлөөр сүүлийн жилүүдэд чамгүй амжилт үзүүлээд байгаа бөгөөд сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Гран при олон улсын тэмцээнийг Улаанбаатар хотод ирэх сарын 3-4-нд зохион байгуулна.

Олон улсын сагсанбөмбөгийн холбооны “3х3 FIBA”-гаас сар бүр Гранпри тэмцээн зохион байгуулдаг уламжлалтай. Тус тэмцээнээс эрх авсан багууд “Их дуулга”-д өрсөлддөг. Улаанбаатарын Гран при-гээс ирэх сард Японд болох "FIBA 3x3 WORLD TOUR"-ын эрх олгоно.

Энэ удаа манай улсад 3х3 төрлөөр ДАШТ-ийн медальтай шилдэг тоглогчид ирнэ. Тодруулбал, дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлэгч Сербийн Душан Булутаар тэргүүлсэн алдарт Novi Sad Al Wahda баг, 2016 оны World Tour-ийн аварга, Словений Ljubljana баг оролцох бөгөөл Улаанбаатарын Гран  при тэмцээнд нийт 16 баг өрсөлдөх юм.

Улаанбаатар Гран  при тэмцээнд эх орноо төлөөлж Гран при тэмцээний эрхээ өвөртөлсөн “UB Garuda”-гаар ахлуусан гурван баг оролцоно. Мөн Серби, Словени, Япон, Нидерланд, Испани, Бразил, Франц, Австрали, Чех, ОХУ, БНАСАУ-ын шигшээ багууд ур чадвараа сорино.

Д.Өлзий
相关新闻