Зуслан бүр үйл ажиллагааныхаа онцлогт тохирсон хүүхэд хөгжлийн хөтөлбөртэй болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд зуны улиралд ажилладаг 80 гаруй зуслан бий. Үүнээс чөлөөт цагийн 60, Олон улсын хүүхдийн нэг, амралт сувиллын гурав, халамжийн тав, хөдөлмөр амралтын хоёр, гадаад хэлний сургалттай гурав, эко боловсролын хоёр, спорт аяллын дөрвөн зуслан үйл ажиллагаа явуулж байна.
Зусланд амрах хүүхдийн тоо 2008-2010 оныг хүртэлх хугацаанд өссөн бөгөөд 2014 онд хүүхдийн тоо тогтмолжиж, эцэг эхчүүдийн зусланд хандах хандлага сайжирсан. Гэвч сүүлийн жилүүдэд зусланд зохиох хүүхдийн хөгжлийн хөтөлбөрийн агуулга, зорилго тодорхой бус байгаа нь зуслангийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, зогсоох эрсдэлд хүргэснийг мэргэжилтнүүд онцолж байна.
Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хүүхдийн хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлал, урлаг соёлоор дамжуулан эерэгээр нөлөөлөх бодлого хэрэгжүүлнэ хэмээн тусгасан. Тиймээс зуслангийн хүүхэд хөгжлийн хөтөлбөрийг боловсруулахаар Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхийн тушаалаар ажлын хэсэг байгуулагдлаа.
Тус хөгжлийн хөтөлбөр нь хүүхдийг хөгжүүлэх, амьдрах ур чадварт сургахад чиглэсэн байх бөгөөд зуслан бүр өөр өөрийн онцлогийг харуулсан хөгжлийн хөтөлбөртэй байж хүүхэд бүрийн хөгжлийг дэмжих, тэднийг зөв амьдрах арга дадалд сургахад чиглэх аж.

Ж.Болор