Булаг шандны эхийг хамгаална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/Булган аймагт байгаль хамгаалах сангийн 35,3 сая төгрөгийн хөрөнгөөр энэ жил булаг шандны эхийг хашиж хамгаалахаар болжээ.
“Өвөлжөөн булаг”, “Хурмастын хүлэг” ХХК Баян-Агт, Хишиг-Өндөр, Гурванбулаг, Орхон, Хутаг-Өндөр суманд 10 булаг, шандны эхийг хашиж хамгаалах ажлын гэрээг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай байгуулан үйл ажиллагаагаа эхлээд байна.
Сүүлийн 3 жилд 140 орчим булаг, шандны эхийг хашиж хамгаалж, сурталчилгааны самбар байрлуулсан байна.
Сүүлийн 3 жилд 140 орчим булаг, шандны эхийг хашиж хамгаалж, сурталчилгааны самбар байрлуулсан байна.
М.Батжаргал