Малчид нийгмийн баталгаагаа хангахыг уриаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ./ Малчин бүр эрүүл мэнд, нийгмийн даатгалд сайн дураараа хамрагдаж өөрсдийнхөө эрүүл мэнд, нийгмийн баталгаагaa бий болгохыг Булган аймгийн Рашаант сумын малчдын зөвлөлгөөнд оролцогчид уриалжээ.
Малчид мал аж ахуйн тулгамдсан асуудал болох мал маллагааны уламжлалт арга ухааныг сэргээн баяжуулах, малаа эрүүлжүүлэх, хадлан тэжээлээ бэлтгэх, малын халдваргүйтгэл, эрүүл ахуйн арга хэмжээг чанартай зохион байгуулахыг уриалснаас гадна халдварт өвчний голомттой өөр аймаг, сумаас гарал үүсэл нь тодорхойгүй хээлтүүлэгч мал авахгүй байхыг уриалгадаа тусгажээ. Өнгөрөгч өвөл тус суманд бог малын цэцэг өвчин гарч олон тооны малыг устгасан учраас ийм сэрэмжлүүлэг уриалгадаа тусгажээ.
Зөвлөлгөөнд оролцсон 200 гаруй малчин мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлэх, бэлчээрийн даац хуваарилалт, отор нүүдэл, малын бүтэц чанар үүлдрийг сайжруулах талаар ярилцав. Булган аймгийн 9000 орчим малчнаас эрүүл мэндийн даатгалд 15,3 хувь нь, сайн дурын даатгалд 12.6 хувь нь хамрагддаг байна.

М.Батжаргал