Хүнсний ногооны тариалалт халуунаас хамаарч удааширлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-05-27 19:02:37
Булган /МОНЦАМЭ/Булган аймгийн хэмжээгээр энэ жил 509 га талбайд төмс тариалан 5600 тонн, 249 га талбайд хүнсний ногоо үр суулган 2985 тонн ургац хураахаар төлөвлөөд байна.
Одоогийн байдлаар 143,2 га талбайд төмс, 45,5 га талбайд хүнсний ногооны тариалалт хийж, төмсний тариалалт 28,1, хүнсний ногооных 18,2 хувьтай байна.
-Энэ жилийн төмс, хүнсний ногооны тариалалт жаахан оройтлоо. Ойрын өдрүүдэд цаг агаар хэт их халуун байгаагаас тариаланчид төмс, хүнсний ногооны тариалалтаа хийхгүй хүлээж байгаа. Ялангуяа хүнсний ногооны үрсэлгээг талбайд шилжүүлэхгүй цаг агаарын байдлын харж байна гэж аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяр ярьлаа.
Булган аймгийн газар тариалан эрхлэгчид  аймгийнхаа нийт хүн амын хүнсний хэрэгцээт төмсөөр бүрэн, хүнсний ногооны 65.7 хувийг хангаж байгаа юм.
М.Батжаргал
相关新闻