Сүхбаатар аймгийн нийт нутгаар хур тунадас оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРӨнгөрсөн өдрүүдэд Сүхбаатар аймгийн нийт нутгаар хур тундас орсон талаар аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний албанаас мэдээллээ.
Нутгийн өмнөд болон хойд хэсгээр ахиухан цас орсоны дотор Мөнххаан, Түмэнцогт суманд 4 мм, Баяндэлгэр суманд 3 мм, бусад сумдад 0-1 мм оржээ. Өдөртөө нэмэх хэмтэй байгаагаас цас хайлмагтаж халтиргаа гулгаа үүсч байна.
Г.Сүхээ