СҮХБААТАР: "Шилийн богд" мото фестивальд 500 моточин оролцлоо

ФОТО МЭДЭЭ
odonchimeg@montsame.mn
2025-08-19 08:31:44

Баруун-Урт, 2025 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Сүхбаатар Хүннү МС мото клубээс санаачлан зохион байгуулдаг "Шилийн богд" мото фестиваль наймдугаар сарын 17-ны өдөр боллоо. Хоёр дахь жилдээ зохион байгуулсан уг фестивалийг 500 гаруй моточин зорин ирсэн бөгөөд бүтэн өдрийн үйл ажиллагаа олны сонирхлыг татаж, талархлыг хүлээлээ.


Фестивалийг Монголын томоохон мото клуб, холбоод бүрэн бүрэлдэхүүнээрээ зорин иржээ. Энэ өдөр  мото парад, 40 сая төгрөгийн шагналын сантай мото үзүүлбэрийн тэмцээн, багачуудад зориулсан Magic mascot диснейн баатруудын тоглолт, уртын дуу, рок поп, хип хоп, амьд хөгжим хосолсон шоу тоглолт зэрэг цогц үйл ажиллагаа болсон юм. 


Цаашид уг фестивалийг аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлээр уламжлал болгон зохион байгуулж, аймаг орон нутгаас бодлогоор дэмжихээр болов.