Б.Алтангэрэл пауэрлифтингийн дэлхийн аварга болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
	Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын пауэрлифтингийн спортын түүхэнд ДАШТ-ээс хүртсэн анхны алтан медалийг Б.Алтангэрэл хүртлээ.
	
	Тэрбээр, пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн -120 кг-д 352,5 кг-ыг шахсанаар аваргын алтан медалийн эзэн болов. Тавдугаар сарын 22-27-нд Литви улсад пауэрлифтингийн хэрэглэлтэй төрлийн өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, мастер ангиллын ДАШТ-ийг зохион байгуулсан юм.
	
	Энэ тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдсөнөөс нэг алтан медаль буюу нийт гурван медаль хүртэж, Литвийн тэнгэрт төрийн дуулалаа эгшиглүүлэв.
	
	Тодруулбал, тус тэмцээний мастер-1 ангиллын +120 кг-д П.Болдбаатар 305 кг-ыг шахсанаар мөнгөн медаль авсан нь Монголын багийн уг тэмцээнээс хүртсэн анхны медаль байв. Мөн -105 кг-д Д.Түмэнжаргал 330 кг-ыг, Б.Цэрэнчимэд 347.5 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртсэн байна. Тус жинд Монголын хоёр тамирчин өрсөлдсөн нь мөн анхдагч болов.
	
	Д.Өлзий
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 												
				
             
                    