Малчид “Яг түүн шиг” шоугаар өрсөлджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Бүрэгхангай сумын малчид гоцлол дуу, харилцаа дуу, “Яг түүн шиг” шоугаар өрсөлджээ. Эдгээр нь урлагийн арга хэмжээний хөтөлбөрт орсон бөгөөд холимог гар бөмбөгийн тэмцээн, үндэсний бөхийн барилдаанаар малчид аваргаа тодруулсан байна.
Тус суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Төлийн баяр", малчдын зөвлөлгөөний үеэр 4 багийн малчдынхаа авьяас билэг, хүч чадлыг ийнхүү сорьдог юм. Энэ жил Дэрст баг тэргүүн байр эзэлж шилжин явах цомын эзэн болжээ.
Зөвлөлгөөнд оролцсон 300 гаруй малчин аймгаас МАА-н талаар баримтлах бодлого, мал эмнэлэгийн салбарын өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ, малын эрүүл мэнд, малчдын нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын ач холбогдол, МАА, газар тариаланг хослуулан хөгжүүлэх, бэлчээрийн даац хуваарилалт, малын бүтэц, чанар, үүлдрийг сайжруулах талаар чөлөөт ярилцлага зохион байгуулсан байна.

М.Батжаргал