Ойн хачиг хүний аминд хүрч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-06-08 10:19:15
Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт ойн хачгийн халдвар сүүлийн 7 жилд нэмэгдлээ. Сүүлийн 2 жилд 4 хүн ойн хачгийн халдвараар нас барлаа гэж аймгийн нэгдсэн эмнэлгийн халдвартын эмч Н.Мягмар мэдээллээ.
Энэ жил Хутаг-Өндөр сумын Хантай баг, Бугат суманд ойн хачигт хазуулсан 2 иргэн эндсэн байна. Мөн Булган сумын нэг иргэн ойн хачгийн халдвар авч Орхон аймгийн бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн сэхээн амьдруулах тасагт биеийн байдал нь хүнд байгаа аж.
Шимэгч шавьжнуудаас ойн хачиг хамгийн хортойд тооцогдож, манай улсын Булган зэрэг 7 аймгийн 35 сумын нийт 78 газарт ойн хачгийн голомт бүртгэгдсэн мэдээ байдаг. Тус аймагт энэ онд ойн хачигт өртсөн тохиолдол нь нэг голомттой байх магадлалтай бөгөөд Сэлэнгэ мөрний эргээр хил залган нутагладаг газраас бүртгэгджээ.
М.Батжаргал
相关新闻