Үйлдвэрлэл технологийн паркын оёдлын үйлдвэрийн барилгын ажил энэ долоо хоногт эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Даваа гарагийн өглөө аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, удирдлагуудын сонсгол дээр аймгийн засаг даргын орлогч Т.Амарбаатар өнгөрсөн долоо хоногт ЗДТГ-ын хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцууллаа. Түүний таниацуулснаар Оёдлын үйлдвэр байгуулагдсан, Хөөт-Бичигт боомт чиглэлийн төмөр замын шав тавих, нээлтийн тов зарлагдсан, Эм Эл Цахиуртын уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийг орон нутгийн тээврийн компаниудаар хийлгэх эхний ажилд гарын үсэг зурагдсан гээд томоохон ажлууд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн байна.
Сүхбаатар аймаг ирэх жилүүдэд үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулахаар тооцсон. Энэ хүрээнд аж ахуйн нэгж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, шинэ үйлдвэр байгуулж үйл ажиллагааг нь чиглүүлэх зорилгоор “Сүхбаатар хөгжил” үйлдвэрлэл технологийн паркыг байгуулжээ. Тус паркад харьяалагдах эхний үйлдвэр болох оёдлын үйлдвэрийн барилгын ажил энэ долоо хоногоос эхлэх гэж байна. Үйлдвэрийн гэрчилгээ, тамга тэмдэг албан ёсоор гарсан, хөрөнгө оруулагч тодорхой болсон. Холбогдох хүмүүс өнгөрсөн амралтын өдрүүдэд хэлэлцэж ийнхүү үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болсон байна.
Энэ тухай өнөөдөр өглөө болсон аймгийн албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, удирдлагуудын сонсгол дээр аймгийн засаг даргын орлогч Т.Амарбаатар өнгөрсөн долоо хоногт ЗДТГ-ын хийж хэрэгжүүлсэн ажлыг танилцууллаа. Түүний танилцуулснаар Оёдлын үйлдвэр байгуулагдсан, Хөөт-Бичигт боомт чиглэлийн төмөр замын шав тавих, нээлтийн тов зарлагдсан, Эм Эл Цахиуртын уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлтийг орон нутгийн тээврийн компаниудаар хийлгэх эхний ажилд гарын үсэг зурагдсан гээд томоохон ажлууд өнгөрсөн долоо хоногт хийгдсэн байна.
Мөн Эм Эл Цахиурт овоо ХХК-нийн төмрийн хүдрийн тээвэрлэлтийн ажлыг орон нутгийн тээврийн компаниудаар гүйцэтгүүлэхээр аймгийн засаг даргатай байгуулсан гэрээнд тусгагдсан. Үүний дагуу тээвэр хийх орон нутгийн дөрвөн компани албан ёсоор бүртгүүлж, тээвэрлэлт эрхлэх эхний ажилд гарын үсэг зуржээ. Ингэснээр орон нутгийн 120-140 жолооч тогтмол ажлын байртай болох юм.
Дараагийн томоохон ажил бол Бичигт-Хөөт чиглэлийн төмөр замын шав тавих нээлтийн ажиллагаа 06 дугаар сарын 16-нд товлогджээ. Уг арга хэмжээнд холбогдох яамд агентлагийн төлөөллүүд, зүүн бүсийн гурван аймгийн засаг дарга, удирдлагууд гээд 300 орчим хүн оролцохоор болсон байна.
Аймаг орон нутгийн зүгээс эрүүл мэндийн салбарт маш их анхаарал хандуулж байгаа. Хөрөнгө оруулалтын олон замаар материаллаг баазаа бэхжүүлэхийг зорьж байгаагийн нэгэн жишээ бол эрүүл мэндийн сайдын багцаас аймгийн нэгдсэн эмнэлэг болон Мөнххаан сумын эрүүл мэндийн төвд түргэний авто машин шийдвэрлэж өгчээ. Үүнээс гадна 13 сумын 40 багийн эмчид мотоцикль, АНЭ-т бүрэн тоноглогдсон, алсын дуудлагад ашиглах зориулалт бүхий автомашин шийдүүлэхээр болжээ.
Энэ мэт өнгөрсөн долоо хоногт хийгдсэн томоохон ажлуудыг танилцуулаад дээрх ажил арга хэмжээний хэрэгжилтэнд холбогдох албаны хүмүүсийг хяналт тавьж ажиллахыг үүрэгдлээ.

Т. Одончимэг