Улаан загалмайч хүүхдүүдийн зуслангийн цугларалтын нээлт болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. МУЗН-ийн 2017 оны Зуслангийн цугларалт өнөөдөр олон улсын “Найрамдал” төвд нээлтээ хийлээ.
Энэ жил тус төвд уламжлал ёсоор монгол орны өнцөг булан бүрээс 300 гаруй улаан загалмайч хүүхдүүд хүрэлцэн ирлээ. Тэд суралцаж, тоглож, үерхэж, нөхөрлөж, амарч долоо хоногийн турш хамтдаа байх юм.
Энэ жилийн Улаан загалмайчдын зуслан “Бид хамтдаа-Нэг дэлхий нэг ертөнцийн төлөө”,“Хүүхэд-залуус бид хүмүүнлэг ертөнцийн үндэс” уриатай зохион байгуулж байна.
Зуслангийн эхний өдөр “Өргөө гэр Найрамдал минь сайн байна уу”, “Хамтдаа бид нэг бүлгийнхэн” зэрэг хөтөлбөрийн дагуу, дараагийн өдрүүдэд “Хүүхэд-залуус бид хүмүүнлэг ертөнцийн үндэс” олон улсын ээлжийн нээлт, улс орнуудын төрийн далбаа мандуулах ёслолын ажиллагаа, “Хүмүүнлэгийн галт тэрэг-8” , “Бидний тэмүүлэл” амьдрах ур чадвар танин мэдэхүйн чадвар төлөвшүүлэхэд туслах хөгжлийн хөтөлбөр зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм.
Мөн “Хэвтрийн өвчтөний асаргаа, сувилгаа” улаан загалмайн хүмүүнлэгийн сургалт, “Хүүхэд-залуус бид хүмүүнлэг ертөнцийн үндэс” видео уралдаан болно.
Энэ жилийн онцлог нь Филиппин улсын Улаан загалмайч хүүхдүүд ирж амарч байна. Тэд монгол хүүхдүүдтэй нэгэн адил суралцаж, нөхөрлөхөөр анх удаа ирсэн юм.

Ж.Болор