“Эко хороолол”-ын барилгажилтыг шалгаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймагт 2012 онд 200 айлын хаус бүхий “Эко хороолол” баригдаж эхэлсэн. Барилгажилт хоёр жилийн хугацаанд дуусах байв. Гэвч өнөөдөр 67 барилга ашиглалтад орсноос 30-ыг нь улсын комисс хүлээж авчээ. Мөн барилгын чанарын талаар оршин суугчид нь байнга гомдол гаргасан тул аймгийн удирдлагууд ажлын хэсэг томилж хяналт, шалгалт хийлээ.
Шалгалтын явцад “200 айл барих төлөвлөлтийг эрх бүхий албан тушаалтан 168 болгож өөрчилсөн, инженерийн шугам сүлжээнд орон нутгаас 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн буюу энэ нь 200 айлыг халуун, хүйтэн ус, дулаанаар хангах төсөв ч харамсалтай нь өнөөдрийн байдлаар 67 барилга баригдсан” гэх зөрчил илэрчээ. Түүнчлэн Цагаанчулуут багт 11.4 га газрыг эко хороолол барихад зориулсан ч үүнийг зөв төлөвлөлт, оновчтой шийдлээр ашиглаагүй байна. Иймд барилгын ажлыг гүйцэтгэгч “Монгол Дайван” ХХК –ийн удирдлагуудтай ажлын хэсгийнхэн уулзжээ. Тун удахгүй дүгнэлтээ олон нийтэд танилцуулах гэнэ.

Б.Оюун-Эрдэнэ