"Говь" компанийн хувьцааны ханш 2060 төгрөгөөр унав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Говь" ХХК-ийн хувьцааны ханш гал түймэр гарсны улмаас буурлаа. Тодруулбал -14.96 хувь буюу 2060 төгрөгөөр унажээ. Өчигдөр тус компанийн нэгж хувьцааны ханш 13770 байсан бол одоо 11710 төгрөгт хүрлээ.
Жилд 10 гаруй тэрбум төгрөгийн татвар төлдөг “Говь” компанийг 2007 онд хувьчилсан бөгөөд эдүгээ 16 263 хувьцаа эзэмшигчтэй юм. Хувьчлагдах үед 27 тэрбум төгрөгөөр тооцож байсан нийт хөрөнгийн хэмжээ эдүгээ 122.8 тэрбум төгрөгт хүрчээ. Жилд 70 тэрбум төгрөгийн борлуулалт хийдэг тус үйлдвэрт 1600 ажилтантай.

Б.Заяа