Гурван улсын 120 жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч бүтээгдэхүүнээ танилцуулж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, бүтээгдэхүүн, үйлчилгээг нь олон нийтэд сурталчлан танилцуулах зорилго бүхий “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологи” олон улсын үзэсгэлэн өнөөдөр “Мишээл экспо” төвд нээлтээ хийлээ.
Энэ сарын 18-ныг дуустал үргэлжлэх энэхүү үзэсгэлэнд Монгол, ОХУ, БНХАУ, БНАСАУ зэрэг зургаан орны 120 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож байна. Энэ удаагийн үзэсгэлэн Монгол, ОХУ, БНХАУ-ын Худалдаа, эдийн засгийн 13 дугаар нэгдсэн чуулгантай давхцаж буйгаараа онцлог юм. Монголын жижиг дунд үйлдвэрлэгчид нийт аж ахуйн нэгжийн 98 хувь, ажиллах хүчний 52 хувь, ДНБ-ний 25 хувийг бүрдүүлдэг. Засгийн газраас 2017 оныг “Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн”, МҮХАҮТ-аас “Худалдааг хөнгөвчлөх жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор энэхүү үзэсгэлэнд байгаль орчинд ээлтэй, ашиг өндөртэй, экспортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид оролцож байгааг МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав нээлтийн үеэр онцлов.
Аливаа улсын эдийн засгийн хөгжилд жижиг дунд үйлдвэрлэл нэн чухал үүрэг гүйцэтгэдэг гэдгийг ОХУ-ын Худалдаа, аж үйлдвэрлэлийн танхимын Ерөнхийлөгч Катырин Сергей Николаевич дурьдлаа. Тэрбээр, “Энэхүү үзэсгэлэнд ОХУ-аас 40 компанийн 65 төлөөлөгч оролцож байгаа юм. Үзэсгэлэнгийн үеэр гурван улсын бизнес эрхлэгчид уулзаж, хамтын ажиллагааныхаа эхлэлийг тавина гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
Сүүлийн жилүүдэд дэлхийн эдийн засаг хүндрэлтэй байгаа. Гэвч Монгол, ОХУ, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа тогтвортой өссөөр байгаа юм. Үүнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн хамтын ажиллагаа чухал нөлөө үзүүлсэн гэдгийг БНХАУ-ын Худалдааг дэмжих хорооны орлогч Чень Жоү хэллээ.
Үзэсгэлэнгийн үеэр уламжлал ёсоор хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангах, нийцсэн, олон улсын стандартад нийцсэн чанартай бараа, бүтээгдэхүүнийг шалгаруулах юм. Мөн энэ оны есдүгээр сард БНХАУ-д болох “Монгол, Хятадын экспо”-д оролцох аж ахуйн нэгжийг сонгох аж.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ