Аймгийн хэмжээнд иргэдэд зориулсан 20 орчим зоорь байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-10-30 17:34:03

Төмс, хүнсний ногоо тариалагч иргэдэд тулгардаг нэг бэрхшээл бол хадгалалтын зоорь юм. Өнгөрсөн онд аймгийн хэмжээгээр 2525 тонн багтаамж бүхий 17 энгийн зоорь ашиглагдаж байсан бол энэ онд 500 тонн бүхий хоёр зоорь нэмэгджээ.

Арвайхээр сумын Арвайн-Илч ХХК-иас 350 тн багтаамжтай, Сод-Ээл ХХК-иас 150 тн багтаамжтай төмс, хүнсний ногооны хагас механикжсан зоорь тус тус байгуулсан байна.

Иргэд өрхийнхөө хэмжээнд зоорьтой байх нь бага учраас дээрх зоориудад тодорхой төлбөр төлөн төмс, хүнсний ногоогоо хадгалуулдаг. Гэвч дээрх 20 орчим зоорийн 30 хувь нь хуучны, сэргээн засварлах шаардлагатай аж.

Иргэд зооринд ихэвчлэн товарын улаан буудай, малын таримал тэжээл, төмс, хүнсний ногоо, төмсний үр нөөцөлж байна. 

Б.Батчимэг

相关新闻