Эцэг эхчүүдэд зориулсан лекц зохион байгуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Монсудар" хэвлэлийн газраас зохион байгуулж буй “Зуныг номтой өнгөрүүлье” сэдэвт лекцийн хүрээнд маргааш эцэг, эхчүүдэд зориулсан ярилцлагын өдөрлөг хийх болжээ.
Өдөрлөг "Интерном" номын салбаруудад болох бөгөөд хэд хэдэн арга хэмжээ төлөвлөжээ. Танилцуулбал:
Өдөрлөг "Интерном" номын салбаруудад болох бөгөөд хэд хэдэн арга хэмжээ төлөвлөжээ. Танилцуулбал:
- 13.00 цагаас "13-р хорооллын хүүхдүүд” Зуны улиралд эцэг эхчүүдэд хүүхдүүдтэйгээ илүү их цагийг өнгөрөөх боломж олддог. Энэ хугацааг хэрхэн үр дүнтэй байлгах вэ? Байршил: Интерном Соманг плаза салбарын гадаа талбайд
- 15.00 цагаас "Хүүхдийг хэрхэн номд дуртай болгох вэ" цэцэрлэгийн хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлага. Оролцогч: Кимико, Гол мэдээлэл: Ном - хүүхдийн бүтээлч байдлыг хөгжүүлдэг. Байршил: Интерном төв салбар
- 17.00 цагаас "Уншиж сурч байгаа хүүхдээ хэрхэн дэмжих вэ" эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж ярилцлага Гол мэдээлэл: Ном - хүүхдийн бүтээлч байдлыг хөгжүүлдэг. Ойлгож унших гэж юуг хэлэх вэ? Унших дадал хэвшил олгох нь...Байршил: Интерном төв салбарт болох аж.
Н.Туяа