Хөдөө аж ахуй биржид 16 тонн цайвар ноолуур арилжаалжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөдөө аж ахуйн бирж /ХААБ/-д өнгөрсөн пүрэв гарагт 16 тонн боловсруулаагүй цайвар ноолуурыг нэг кг тутмыг нь 65 мянга 900 төгрөгөөр арилжаалсан байна.
Ханшийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард хамгийн өндөр буюу 98 мянга 138 төгрөгт хүрч байжээ. Энэ оны I улиралд биржид нийт 163.6 тонн ноолуурыг 13.8 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. Харин ирэх онд биржид урьдчилсан форвард арилжааг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байгаа талаар Хөдөө аж ахуйн биржээс мэдээллээ.
Экспортлох ноолуур, ноолууран бүтээгдэхүүний түүхий эдийг заавал ХААБ-ээр арилжаалахыг шаарддаг хуулийн зохицуулалтын дагуу голчлон экспортлогч компаниуд тус биржид арилжаалж байгаа юм. Монгол Улсын хувьд ноолуурын түүхий эдийн 86 хувийг угаасан байдлаар экспортолдог байна.
Үүнээс гадна ноолуурын гол экспортлогч компаниудын нэг “Говь” компани 2016 онд дотоодод 8500 орчим тонн ноолуур самнасны 450 тонныг нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашигласан байна. Харин 2017 онд пальтоны үйлдвэрлэлээ өргөжүүлэх зорилгоор энэ хэмжээг 1000 тонн болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг тус компани өмнө нь мэдээлж байсан.

Д.Өлзий