Хатуу хучилттай авто замын шинэ уулзварын нээлт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул / МОНЦАМЭ / Дархан-Уул аймгийн “Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Тохилог хороолол” төслийн хүрээнд Дархан сумын 6, 7, 8 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 1020 м хатуу хучилттай авто зам, “Монгол алтны уулзвар”-ыг “Дархан зах”-ын уулзвартай холбосон 172 м хатуу хучилттай авто замын барилгын ажил дуусч замын хөдөлгөөнийг нээх нээлтийн ёслол болов.
Нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат, Засаг даргын орлогч А.Түвшинбат, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан нар болон гүйцэтгэгч компаниудын удирдлагууд оролцлоо. Аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлого, өлөвлөлтийн хэлтсийн дарга С.Баясгалан, “Энэхүү замын ажлыг зам, барилгын “ОДНД”, “Алтан Балыш” ХХК-ууд хийж гүйцэтгэлээ. Дархан хотын “Тохилог хороолол” төслийн хүрээнд хийгдсэн энэхүү 1020 м хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор алслагдсан гэр хорооллын иргэдийн цаг хугацааг хэмнэж тээврийн хэрэгслээр тав тухтай, түргэн шуурхай зорчих боломжтой болж байна.
Энэ зам ашиглалтад орсноор уулзвар хоорондын тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачаалал, аюулгүй байдалд эерэгээр нөлөөлөх бол замын гэрэл гэрэлтүүлгийг шинэчилсэн. Мөн нийтийн тээврийн том оврын автобусын үйлчилгээг тус багийн иргэддээ хүргэх боломж бүрдэж байгаа бол өнөөдрөөс эхлэж нийтийн тээврийн том оврын автобусны үйлчилгээ энэ чиглэлд нээгдлээ” гэв.

Б.Норовсамбуу