Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд хосгүй үнэт үзмэр хоёр бий
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн музейд Монгол Улсын хосгүй үнэт үзмэр тус музейд хоёр бий. Дарьгана болон Үзэмчин эхнэрийн иж бүрэн хувцас, гоёл чимэглэлүүд нь гадна дотны олон мянган жуулчдын анхаарлыг өнөө хэр нь татсаар байгаа юм. Тус музей нь долоон танхимд нийт 4000 гаруй үзмэрийг иргэд, жуулчдад танилцуулж байна.
Дарьганга эхнэрийн хувцас нь малгай, толгойн боолт, дээл, шалиг, гутал гэсэн үндсэн хэсгээс бүрдэх бөгөөд маш тансаг гоёл чимэглэлийг мөн хослуулан хэрэглэдэг байжээ. Дарьганга эхнэрийн малгай нь Монголыг харийн дайснаас хамгаалсан утгыг илэрхийлдэг. Толгойн боолт нь нарийн дугариг хэлбэртэй. Магнай, сагалдарга, ээмэг гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Боолтны урд хэсэгрүү мөнгөөр гинжилсэн тор хийн түүний үзүүрхээс шүр, сувд унжуулна. Үүнийг зүүх үед эрүүн доогуур унжих шүр болон судван унжлагуудыг сагалдарга хэмээн нэрлэдэг. Үүнээс гадна Дарьганга эхнэрийн түгээмэл чимэглэл бол хоёр ташаанд унжуулдаг шалиг гэх зүүсгэл юм. Шалигийг өөрөөр таван саваагүй гэж ч нэрлэдэг. Харин дээлний ханцуй нь торго тууз алаглуулсан эрээн гослтой, эх биетэйгээ үргэлж, зах нь өндөр нэг эмжээртэй байдаг. Мөн дээлнийхээ гадуур давхарлаж ууу өмсөх нь түгээмэл. Дарьганга эхнэрийн гутал нь ээтэн хоншооротой байх ба дээгүүр нь төрөл бүрийн хээ угалз тавьж чимэглэдэг.
Үзэмчин эхнэрийн хувцас мөн л өөрийн гэсэн онцлогтой. Толгойн гоёл зүүсгэл нь нэг цогц. Дан улаан шүр хэлхэн, дундуур нь мөнгө тана эрдэнээр чимэглэл хийдэг онцлогтой аж. Үзэмчин дээлний зах нь өргөн байдаг. Заримдаа дээлний захыг эргүүлж өмсдөг. Ингэхдээ гадагш эргүүлсэн хэсгийг үнэтэй арьс, өнгийн торго хоргойгоор эмждэг. Дээлний энгэр, ташаа, хормой зэрэг нь өргөн байх бөгөөд товчийг бөсөөрзангидахгүй, нутгийн урчуудын хийсэн төмөр, зэс, мөнгөн товчуудыг хаддаг байжээ. Үзэмчин дээлний нударга нь цомбогор, салбан гэсэн хоёр янз бий. Залусынх цомбогор, ахмадынха салбан нударгатай байдаг байна. Харин ууж нь Үзэмчин эхнэрийн ёслолын хувцас ажээ. Үзэмчингүүд гутлыг булгиараар хийж өмсдөг. Гутланд ямар нэгэн хээ угалз байдаггүй.
Сүхбаатар аймгийн Угсаантны зүйн музей нь 1949 онд орон нутгийг судлах кабинет нэртэй багуулагдсан. 1992 оноос Угсаатны зүйн музейн чиглэлээр үзмэр сан хөмрөгөө баяжуулан ажиллаж байна. Өдгөө тус музей нь 4000 гаруй үзмэрийн сантай. Түүх, Байгаль, Угсаатны гэсэн гурван ангилалд нийт долоон танхимд үзэсгэлэнг дэлгэн ард иргэдэд танилцуулж байна. Музейд ирсэнээр Дарьганга дархадын нүдний ур, гарын ур, ухааны урыг гайхамшигтай харуулсан дан болон давхар цохилттой хосгүй үнэт дарьганга хийцийн мөнгөн аяга, мөнгөн эдлэлүүд, ястан угсаатны хувцас хэрэглэл тэдгээрийн онцлогт тохирсон эдлэл хэрэглэгдэхүүн,шашны зан үйлийн болон хүрэл, чулуун зэвсгийн үеийн дурсгалууд, хүн чулуун хөрөг, цэрдийн галавын үед хамрагдах хирсний дунд чөмөгний яс зэрэг үнэт үзмэртэй танилцаж болно.
Угсаатны зүйн музей нь ирэх 2019 онд түүхт 70 жилийн ойтойгоо золгоно.

Т. Одончимэг