Амжилт гаргасан гимнастикчид Сингапурт бэлтгэл хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сингапурын нээлттэй тэмцээнд амжилттай оролцсон уран сайхны гимнастикийн баг тамирчид энэ өдрүүдэд тус улсад хамтарсан бэлтгэл хийж байна.
Монголын багийн Сингапурт үзүүлсэн амжилтыг танилцуулахад, Х.Ундрам хэрэглэл тус бүрийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж, цагаригтай дасгал 12.10 оноогоор 2 дугаар байр, Булавтай дасгалд 14.40 оноогоор 1 дүгээр байр, туузтай дасгалд 11.20 оноогоор 1 дүгээр байр тус тус хүртэв.
Бага насны ангиллын тэмцээнд өсвөрийн тамирчин У. Айына 10-аас доош насны ангилалд өрсөлдөж, нийлбэр дүнгээр 42.40 оноогоор 2 дугаар байр, чөлөөт дасгал 11.60 оноогоор 3 дугаар байр, олстой дасгалд 10.04 оноогоор 3 дугээр байр бөмбөгтэй дасгалд 11.85 оноогоор 1 дүгээр байр тус тус эзэлжээ.
Баг тамирчид хамтарсан бэлтгэлээ дуусгаад, Казахстаны Астана хотноо болох залуучууд болон насанд хүрэгчдийн Азийн тивийн аварга шалгаруулах тэмцээнд зургадугаар сарын 24-27-нд оролцох юм.

Д.Өлзий