Мөнгөн усны талаарх үндэсний суурь үнэлгээ хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БОАЖЯ, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Даян дэлхийн сан хамтран хэрэгжүүлэх “Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцийн хүрээнд Монгол Улсад хийх эхний үнэлгээ” төслийн нээлт өнөөдөр болов.
Монгол Улсын хувьд Мөнгөн усны тухай Минаматагийн конвенцид 2015 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр нэгдсэн. Энэхүү конвенцийн хүрээнд нэгдэн орсон орнууд конвенцийг хэрэгжүүлэхийн өмнө мөнгөн усны талаарх үндэсний суурь үнэлгээ хийх, хэрэглээг бууруулах үндэсний төлөвлөгөө боловсруулан батлуулах үүрэгтэй юм. Ингэснээр мөнгөн усны хор хөнөөлөөс хүний эрүүл, аюулгүй байдлыг хангахаас гадна байгаль орчноо хамгаалах үе шат бүхий үндэсний механизм бүрдэх юм. Мөн үндэсний болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний үндэс суурь бий болж, хойч үедээ мөнгөн уснаас ангид, эрүүл, аюулгүй нийгмийг үлдээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж буй юм.
Төслийн нээлтэд БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган болон бусад холбогдох албаныхан оролцлоо.

Ч.Ариунболд